Нүүр хуудас

Бидний тухай

Бидний тухай

Майхан аяны хэрэгслийн ОТОГ брендийг олон жилийн арвин туршлагатай загасчид, аялагчид хамтран бий болгосон юм.

Жинхэнэ аялагчдын олон жилийн туршлага дээрээ тулгуурлан Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ая тухтай, хэрэглэхэд хялбар майхан, гудас, дэр зэрэг аяны бүх төрлийн хэрэгслүүдийг Тайваньд захиалгаар үйлдвэрлүүлэн 2007 оноос хойш Монгол аялагч амрагчдадаа санал болгож байна.

Оньсого

Угсардаг биш дэлгэгддэг
Мөлхөж биш алхаж ордог
Ус нэвтэрдэггүй
Халдаггүй
Хийсдэггүй майхан тэр юу вэ?


Оньсогийн хариуг та Зайсангийн Миний дэлгүүрийн гадаах талбайд ирж тайлаарай !

Цагийн хуваарь : Өдөр бүр 10:00 -23:00
Утас : 9496-5050

Эрхэм зорилго, үзэл баримтлал

ОТОГ майханы хамт олон гэр бүл, найз нөхдөөрөө хээрээр аялж, хамтдаа майхнаа барьж, галаа өрдөж, хоолоо хийж идэх нь юугаар ч сольшгүй үнэтэй дурсамж, сургамж, амралт болдог гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.

Иймээс ОТОГ бренд нийт аялагч амрагчидаа жилдээ заавал хээр гарч майхантай аялал хийж гэр бүл үр хүүхэддээ байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах ухааныг сургаарай, хамтдаа бүхнийг хийж гэр бүл байхын утга учрыг бүрэн мэдрээрэй хэмээн уриалдаг

Харин энэхүү нандин дурсамжийг бүтээхэд хэрэгтэй чанартай, тухтай, зориулалтын майхан, аяны хэрэгслийг бид танд санал болгоё!

Бүх нийтийг МАЙХАН-жуулах үндэсний аян: ОТОГ