Нүүр хуудас

Технологи

Аяны хэрэгслийн материал ямар байх ёстой вэ?

Аялалын замд хэрэглэх сүх, олс, эмийн сан, засварын хэрэгсэл болон аяга зэргийг гадна талын халаасанд хийгээрэй. Зургийн хальс, шүдэнз, давс, элсэн чихэр, хуурай хүнс, бүх төрлийн хувцас зэрэг хялбар норох зүйлсийг болж өгвөл тус бүрийг нь гялгар уутанд хийж, ижил төрлөөр нь нэгтгэж давхар уутанд хийх хэрэгтэй. Аялагчийн нурууны хөлс үүргэвч нэвтэлж норгох нь бий, иймд үүргэвчний дотор талаар, мөн цас, шороо орохоос хамгаалах зорилгоор үүргэвчний аман дээр гялгар цаас хавчуулж болно. Тогоог ихэвчлэн үүргэвчний гадна талд бэхэлдэг, гэхдээ тогоон дотор зарим ачаанаас хийгээд амсрыг нь нуруун талд тааруулан үүргэвчиндээ хийж болно.

Үүргэвчинд багтаагүй овортой зүйлсийг үүргэвчний дээр тэгш хэмтэйгээр үүргэвчний тагаар даруулан бэхлэх хэрэгтэй, үүргэвчний энд тэндээс хөдөлгөөний аясаар савчих байдлаар ямарваа ачаа дүүжлэх хэрэггүй, энэ нь аялалын явцад аажимдаа ихэд ядраадаг юм. Бүх ачаагаа үүргэвчиндээ хийж гүйцээд үүрэхэд бэлэн болсон үүргэвчийг тэгш газар тавихад аль нэг тийш унахгүй тогтвортой байвал та ачаагаа зөв ачаалжээ гэсэн үг. Эцэст нь сануулахад таны үүргэвчинд өөрийн тань хувийн ачаанаас гадна багийн ачаанаас бас орно гэдгийг тооцож хийхээ мартуузай.

D үзүүлэлт = Denier

D үсгээр тэмдэглэгдсэн үзүүлэлт нь тухайн материалын утасны ширхэг хэр нарийн(хөнгөн) эсвэл бүдүүнийг(хүнд) илтгэдэг. Майхны материалын D үзүүлэлт нь өндөр байх тусмаа тухайн майхны материал зузаан, бороо ус болон салхинд төдий чинээ тэсвэртэй сайн байна.

Майхны материал нь 100D-ээс дээш байх нь тохиромжтой бол шалны хэсэг нь 300D болон түүнээс дээш бол сайн.

HH үзүүлэлт

HH үзүүлэлт нь тухайн майхны материал бороо, усанд хэр тэсвэртэйг харуулдаг. HH1000мм-ийн үзүүлэлттэй майхан шивэрээ бороог тэсвэрлэхүйц байдаг. Харин ширүүн бороо, хүчтэй салхитай үед HH2000 мм байж л тэсвэрлэнэ.